Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын урьдчилсан жасгаалт бэлтгэх ажлын тухай

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 6 дугаар сарын 6-ний өдрийн А/365 дугаар тушаалаар аймаг, нийслэлийн хамгаалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын урьдчилсан жагсаалт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан болно.

Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын урьдчилсан жагсаалтад оруулах дурсгалын мэдээллийг авах маягтыг зааврын хамт боловсруулан аймаг, нийслэлийн соёл урлагийн газарт хүргүүллээ.

Аймаг, нийслэлийн хамгаалалтын урьдчилсан жагсаалтад оруулахаар санал болгож буй үл хөдлөх дурсгалын мэдээллийг 8-н төрлийн маягтын дагуу, дурсгал тус бүрийн мэдээллийг нэг маягтаар, төрөл тус бүрээр нь ангилан, аймаг, сум/дүүргийн нэрсийн дарааллаар цаасан болон цахим хэлбэрээр ирүүлнэ. Цахим хаяг: cch@monheritage.mn, Тус маягтыг зааврын хамт цахимаар ЭНД ДАРЖ татаж авна уу.

Дээрх үйл ажиллагаатай холбоотой асуудалд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Г.Анхсанаа (Утас: 70110877, 89189595)-тай холбогдон харилцана уу.